1. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын 4.1.3 дугаар заалт, Монголын авто сургуулиудын багш нарын холбооны удирдах зөвлөл, ажил олгогчдын улзалтын хурлыг тус тус үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төдийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/09 дугаар “Мэргэжлийн зөвлөл байгуулах тухай” тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дэргэдэх “Жолоочийн мэргэжлийн зөвлөл” байгуулагдан, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/131 дугаар “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
2. ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.2, 8.4.9, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын 5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2022 онд жолооны мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хамт нийт 645 тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын төвд хяналт үнэлгээ хийсэн.
3. БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛТ
2022 онд Бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой нийт 645 тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын хүсэлт ирснээс:
- Бүртгэлийн гэрчилгээ сунгуулсан 209 байгууллага
- Шинээр 288 байгууллага
- Шаардлага хангаагүй буюу түр түдгэлзүүлсэн 111 байгууллагад арга зүйн зөвлөмж өгч ажилласан
4. MERGEJIL.MN СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах заалтын хүрээнд Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын төв 400 гаран сургалтын байгууллагыг mergejil.mn -д бүртгэлжүүлэн ажилласан.
5. ЗАХИРАЛ, БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ШИНЭ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ
- 6 удаагийн сургалтаар 188 захирал
- 5 удаагийн сургалтаар 250 багш
- 3 удаагийн 94 шинэ багш