Road Safety brand logo
arrow icon
Зам тээврийн хөгжлийн төв
Анхааруулга: Доорх мэдээлэл нь хөгжүүлэлтийн үеийн тестийн өгөгдөл дээр суурилан гарсан болно.

Огноо

Монгол Улс нь 1.6 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай, дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр 19-д жагсдаг. Монгол Улсад авто замын дэд бүтэц нийт нутгийг хамран төдийлэн сайн хөгжөөгүй тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй байдлыг үүсгэж байна.
Монгол Улсын авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутаг, тусгай зориулалт, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам гэж ангилагддаг бөгөөд нийтдээ 111 916.7 км авто замаас бүрддэг.
Нийт авто замын сүлжээнээс 4 299.3 км авто зам нь олон улсын, 14 921.3 км нь улсын чанартай авто замд хамаарагдах бөгөөд үүний 7485.6 км нь хатуу хучилттай авто замаар ашиглагдаж байна. Тусгай зориулалтын буюу уул уурхайн тээвэрлэлтийн зориулалт бүхий 898.4 км авто зам ашиглагдаж байна.
Монгол Улс нь Азийн авто замын сүлжээ /АН-3, АН-4, АН-32/, Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) /4a, 4b, 4c/, Их түмэн гол санаачилга (GTI) /1a, 1b/ зэрэг олон улсын авто замын сүлжээнд нэгдэн орсон бөгөөд ОХУ, БНХАУ, Монгол Улс хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт 3 чиглэлд авто замын коридорыг хөгжүүлэх зорилт тусгагдсан.
Монгол Улс авто замын сүлжээгээ өргөтгөн хөгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, тэргүүн ээлжинд олон улс, улсын чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх зорилт тавин, энэ хүрээнд Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4 чиглэлийн авто замын сүлжээнд хамаарах Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам буюу Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг хөгжүүлэх, бүх аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтыг авч хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/231 дүгээр тушаалаар Зам, тээврийн салбарын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөг баталж “Нутгийн зам” дэд хөтөлбөр батлан суурин газрыг хатуу хучилттай замаар холбох ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын зээл, тусламж, улсын төсөв, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, хатуу хучилттай авто замын сүлжээний урт нэмэгдэж ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Гэвч баригдсан авто замын сүлжээний ашиглалтын хугацаа уртсаж, норм нормативын дагуу зайлшгүй хийгдэх арчлалт, засварын ажил шаардлагын хэмжээнд хийгдэж чадахгүй байгаагаас авто замд ихээхэн эвдрэл гарч аюулгүй зорчих нөхцлийг хангаж чадахгүйд хүрч байна. /нийт авто замын хучилтын байдал. Хүснэгт 1/
Улсын чанартай авто замын хучилтын байдал
MRTD Loader
Улсын чанартай авто замын хучилтын байдал
MRTD Loader
Улсын чанартай авто замд ашиглаж байгаа гүүрийн урт
MRTD Loader
Улсын чанартай авто замд ашиглаж байгаа гүүрийн тоо
MRTD Loader
Улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн гүүрийн хэмжээ
MRTD Loader
Хүснэгт 1: Улсын чанартай авто замын хучилтын байдал
Улсын чанартай авто замын хучилтын төрөлАвто замын урт /км/
а/ Хатуу хучилттай7744,7
Үүнээс:Цемент бетон36.5
Асфальт бетон7502,7
Хөнгөвчилсөн хар205.2
б/ Хайрган хучилттай923.56
в/ Сайжруулсан хөрсөн1207,89
г/ Ердийн хөрсөн зам99952,93
НИЙТ117573,48
Тусгай зориулалтын авто замын хучилтын байдал
MRTD Loader
Тусгай зориулалтын авто замын хатуу хучилтын байдал
MRTD Loader
Орон нутгийн чанартай авто замын хучилтын байдал
MRTD Loader
Орон нутгийн чанартай авто замын хатуу хучилтын байдал
MRTD Loader
Хүснэгт 2: Улсын чанартай авто замд ашиглаж байгаа гүүрийн хэмжээ
ГүүрүүдНийт /ш/Нийт урт/метр
А: Улсын чанартай замд36615989.4
Үүнээс:Төмөр бетон гүүр37014931.7
Ган гүүр1284.0
Модон гүүр581057.7
НИЙТ42916273,4
Зураг 1: Улсын чанартай авто замын сүлжээ
statistics
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн хүчин зүйлийн нэг бол авто замын сүлжээнд аюулгүй зорчих ашиглалтын бэлэн байдлыг хангах асуудал юм. Бэлэн байдлыг хангахад авто замын насжилт, ашиглалтын байдлын үнэлгээ чухал нөлөөтэй байдаг. /Авто замын насжилт, ашиглалтын байдлын үнэлгээ. Хүснэгт 3, 4. /
Хүснэгт 3: Авто замын насжилт
Насжилт /жил/Хучилт
АсфальтЦементХайрга
урт/км%урт/км%урт/км%
1-33937.7159,9
4-6824,512,51,90,2
7-105618,5727,8
11-ээс дээш1250,91935,5100849,792
Хүснэгт 3: Авто замын насжилт
Хучилтын байдалСайнДундМуу
Урт/км/%Урт/км/%Урт/км/%
Цементбетон зам36.5100
Асфальтбетон зам2844.543.33170.0148.2559.68.5
Хөнгөвчилсөн хучилт13766.868.233.2
Хайрган зам65370.7270.5629.3
Сайжруулсан зам141.953.1125.346.9
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалгаалан авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагатай засвар арчлалтыг хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалт норм, нормативын хэмжээнд хийгдэж чадахгүй байна.
Тухайлбал олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангахад нормативын дагуу жилд урсгал засвар, арчлалтад 55.0-60.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай боловч жил бүр улсын төсвийн хөрөнгөөс нийт шаардагдах хөрөнгийн дөнгөж 30-35 хувь /сүүлийн жилүүдэд дунджаар 20 орчим тэрбум төгрөг хуваарилдаг/-ийг шийдвэрлэж байна. Энэ нь жил ирэх тутам засвар, арчлалт бүрэн хийгдэхгүй байгаагаас замын ашиглалтын бэлэн байдлыг хангахад хүндрэлтэй болж байна.
Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулагууд /UNESCAP, CAREC зэрэг/ нь бүс нутгаараа хамтран эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх зорилгод бүс нутгийг дамнасан авто замын коридоруудыг хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд коридорын дагууд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги, бодлого, төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангах холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Хамтын ажиллагааны байгууллагуудаас авто замын коридоруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратегид дэвшүүлж байгаа зорилтуудаас тэргүүн ээлжинд ач холбодол өгч буй зорилтын нэг бол “аюулгүй авто зам” юм.
“Аюулгүй авто зам” зорилтын хүрээнд авто замын инженерчлэлийн стандартыг сайжруулах, бүх авто зам хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог нэвтрүүлэх, хар цэгийг тодорхойлж засварлах, авто замын ажлын байран дахь аюулгүй байдлыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөн олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эрх зүйн орчинг бий болгох асуудлыг хамтын ажиллагааны гишүүн орнууд идэвхтэй хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд дэвшлүүлсэн “аюулгүй авто зам” зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай. Тус зорилтыг төрийн захиргааны болон харьяа байгууллагын үйл ажиллагааны урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөнд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаас харахад 2017 онд Монгол Улс нь авто замын дэд бүтцийн чанараараа дэлхийн 140 улсаас 119 дугаарт, Азийн орнуудаас авто замын дэд бүтцийн чанараараа хамгийн мууд тооцогдож байна.