Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”-ын дагуу давхардсан тоогоор 15942 шалгуулагчаас замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авснаас 11312 буюу 70,9 хувь, 6881 шалгуулагчаас замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авснаас 5946 буюу 86,4 хувь, 2162 шалгуулагчаас талбайн жолоодлогын шалгалт авснаас 1992 буюу 92,1 хувь нь тэнцсэн байна.
Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, үнэмлэх олгох, хэвлэх чиглэлээр: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр жолооч болсон 5946, ангилал нэмсэн 1992, жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгосон 12863, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгосон 386, гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх солилт, сунгалтаар 178 иргэний материалыг тус тус хүлээн авч, жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан /DLS/-д бүртгэж, үндэсний жолоодох эрхийн үнэмлэх 15955, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх 178 ширхэгийг тус тус хэвлэж олгосон.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх үйл ажиллагааны чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын дагуу Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан 2102, Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан 46 жолоочийн мэдээллийг жолоочийн бүртгэлийн сан /DLS/-д хасаж бүртгэсэн.
Мөн журмын 4 дэх хэсэгт заасны дагуу нийслэл, орон нутгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын байгууллагуудын сургалтад хамрагдсан эрх сэргээх 3105, зөрчлийн бүртгэлийн оноо нэмэх 417 иргэний материалыг хянаж, мэдээллийн санд бүртгэсэн байна.