Road Safety brand logo
Эрхэм зорилго
Эрхэм зорилго
Монгол Улсын зүгээс дэлхий нийтээрээ зорьж буй 2030 он хүртэлх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 5 тулгуурт 12 гол зорилтыг хэрэгжүүлэх үүднээс зам тээврийн ослыг бууруулах, ослоор нас барагсадын тоог тэглэх, даатгалын тогтолцоог шинэчлэх, жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, жолоочийн сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлэх, замын хөдөлгөөний сайн төлөвлөлтийг хангах, тээврийн хэрэгслийн хурдыг хянах, идэвхгүй аюулгүй байдлын хэрэгслүүдийг хэрэглэж хэвших, нийгмийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой иргэдийн тээврийн системийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах, нийтийн тээврийн шинэчлэл, интеграцчлалыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх зорьж ажиллаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн зорилтууд 2030
Зорилт 1 /ногоон/: 2020 он гэхэд бүх улс орнууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон талт үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулах
Зорилт 2 /ногоон/: 2030 гэхэд бүх улс орнууд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой НҮБ-ын нэг буюу хэд хэдэн гол хууль эрх зүйн бичиг баримтыг хүлээн зөвшөөрч, нэгдэнэ.
Зорилт 3 /шар/: 2030 он гэхэд бүх шинэ замууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бүх зам хэрэглэгчид нийцсэн техникийн стандартын дагуу баригдсан байх ба гурван од, түүнээс ч илүү сайн үнэлэгдэнэ.
Зорилт 4 /шар/: 2030 он гэхэд одоогийн ашиглагдаж буй авто зам дээрхи аяллын 75 хувиас илүү нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бүх авто зам хэрэглэгчид нийцсэн техникийн стандартыг хангасан авто замаар зорчино.
Зорилт 5 /ногоон/: 2030 он гэхэд 100 хувь шинэ автомашин (үйлдвэрлэсэн, худалдагдсан, импортолсон) болон ашиглагдсан автомашинууд нь НҮБ-ын техникийн зохицуулалтууд, Дэлхийн техникийн зохицуулалт болон эдгээр бичиг баримттай нийцэхүйц үндэсний шаардлагууд зэрэг өндөр чанарын аюулгүй байдлын техникийн стандартуудад нийцсэн байна.
Зорилт 6 /ягаан/: 2030 он гэхэд тогтоосон хурдны хязгаараас илүү гарч хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог 2 дахин бууруулах ба хурдтай холбоотой гэмтэл, нас баралтыг бууруулна.
Зорилт 7 /ягаан/: 2030 он гэхэд мотоциклоор зорчигчдын стандартын хамгаалалтын малгайн зөв зохистой хэрэглээг 100 хувьд хүргэнэ.
Зорилт 8 /ягаан/: 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн жолоочийн аюулгүй бүс болон тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдийн хамгаалах системийн хэрэглээг 100 хувьд хүргэнэ.
Зорилт 9 /ягаан/: 2030 он гэхэд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэнтэй/ эсвэл сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор үүссэн зам тээврийн ослоор нас барагсад ба гэмтэгсэдийн тоог 2 дахин бууруулна.
Зорилт 10 /ягаан/: 2030 он гэхэд, бүх улс орнууд тээврийн хэрэгсэл жолоодохдоо гар утас ашиглахыг хориглосон эсвэл хязгаарласан үндэсний хуультай болно.
Зорилт 11 /ягаан/: 2030 он гэхэд бүх улс орнууд мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг мөрдүүлэх зохицуулалттай болсон байх ба энэ чиглэлээр олон улсын болон бүс нутгийн зохицуулалтуудад нэгдсэн байна.
Зорилт 12 /улбар шар/: 2030 он гэхэд эмнэлгийн анхны тусламж, үлчилгээний нөхцөл болон зам тээврийн осол хоорондын цагийн интервалыг багасгах үндэсний зорилгуудыг бүх улс орнууд дэвшүүлэх ба энэхүү зорилгодоо хүрнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 5 тулгуур:
Цэнхэр өнгө – Тулгуур 1: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын менежмент
Шар өнгө – Тулгуур 2: Аюулгүй авто зам ба аюулгүй хөдөлгөөн
Ногоон өнгө – Тулгуур 3: Аюулгүй тээврийн хэрэгсэл
Ягаан өнгө – Тулгуур 4: Аюулгүй авто зам хэрэглэгч
Улбар шар өнгө – Тулгуур 5: Ослын дараах тусламж, үйлчилгээ
Эх сурвалж:
https://cdn.who.int/media/docs/default-source/documents/health-topics/road-traffic-injuries/12globalroadsafetytargets.pdf
chart